Шар усны үерээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж уруйн үер үүсэх эрсдэл өндөр байдаг.

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний 02 дугаар албан даалгавраар  мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, уялдааг хангаж, хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гаргалгаа хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангахыг даалгасан.