Баар, ресторан, кафе үүрийн таван жин хүртэл ажиллана

Нийгэм

Өчигдөр засгийн газар цар тахлын үеийн хөл хориог цуцалсантай холбоотой нийслэлд мөрдөгдөж байсан цагийн хязгаарлалтуудыг цуцаллаа. Тодруулбал зориулалтын байртай баар, ресторан, кафе пабууд үүрийн 05 цаг хүртэл ажиллахаар болж байна. Харин орон сууцны хороолол дунд байрлалтай хүнсний дэлгүүрүүд шөнийн 00 цаг хүртэл ажиллах бол жижиг сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар ажиллахаар боллоо. Мөн сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож байсан шийдвэрийг цуцалж байна. 

Цар тахлын хөл хорио хязгаарлалт бизнес эрхлэгчдэд багагүй саад учруулж байгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьж байна.

Үүний зэрэгцээ улс орны эдийн засаг агшиж, хүн ардын амьжиргааны түвшин буурч, ажилгүйдэл тодорхой хувиар нэмэгдсэн зэргээс үүдэн манай улс үйлчилгээний байгууллагуудаа шат дараатайгаар нээж эхэлсэн.

Цагийн болон үйлчлүүлэгчдийн хязгаартайгаар үйл ажиллагаа явуулж байсан худалдаа үйлчилгээний байгууллагууд төрлөөсөө хамааран 00 цагаас үүрийн таван жин хүртэл ажиллах боломжтой боллоо. 

Энэ бол бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ харсан шийдвэр. Мөн 2009 онд гаргасан сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Сумъяабазар хүчингүй болголоо.

Архи согтууруулах ундааг хориглосноор далд бизнесийг дэмжих, нийгэмд илүү эрсдэл бий болгох сөрөг талтай гэж албаныхан харж байна. 

1. Хүнсний худалдаа 00:00

2. Ресторан (зориулалтын байртай) 05:00

З. Баар (зориулалтын байртай) 05:00

4. Кафе (зориулалтын байртай) 05:00

5. Ресторан (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00

6. Баар (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00

7. Кафе (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газар өглөөний 07:00 цагаас хойш үйл ажиллагаагаа эхэлнэ.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЗАРИМ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР

№ Худалдаа үйлчилгээний төрөл Эхлэх цаг (боломжтой) Хаах цаг

1 Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газар Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой

Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00

2 Ая тухтай дэлгүүр Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой

Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00