Сэтгүүлч У.Оргилмаа: Ё.Отгонбаярын заналхийллийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна

Нийгэм

Сэтгүүлчийг баримт мэдээлэл цацсаных нь төлөө заналхийлдэг, үг хэлээр айлган сүрдүүлдэг байдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. 4 дэх засаглал үүргээ сайтар биелүүлснээр төрд шургалсан хулгай, луйврыг олон нийт мэдэж авдаг. Гэтэл сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө улстөрчид ил далд дарамтлах, заналхийлэх тохиолдол нэмэгдсээр байгааг сэтгүүлчид мэдэгдлээ.

Саяхан хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг нэрийг олон нийтэд зарласан. Дээрх аж ахуй нэгжүүдийн дотор улс төрчидтэй холбоотой хамаарал бүхий компани ч байсан.

Тодруулбал БШУ-ны сайд асан, Отгонбаярыг эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй тухай мэдээллийг сэтгүүлчид гаргаж тавьсан. Харин үүнд сайд асан Отгонбаяр эгдүүцэж сэтгүүлчдийг ална гэж заналхийлсэн үйлдэл гаргасан юм.

Харин сайд асан Отгонбаярын сэтгүүлчийн амь насыг заналхийлсэн энэ үйлдэл ил гарчээ. Сэтгүүлчид олон нийтэд яриад л байдаггүй учраас өөр бусад олон хэлбэрээр сэтгүүлч заналхийлэл, дарамтаж өртөж байгааг хэлж байна.

Сэтгүүл зүйг 4 дэх засаглал гэдэг. Гэвч энэ засаглалыг хамгаалан хууль  хууль эрх зүй дутмаг байгааг тэд хэлж байна. Яг өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг шийтгэх хууль л манай улсад их байгааг мөн онцоллоо. Тиймээс зөвхөн Отгонбаяр гэдэг хүн сэтгүүлчийг заналхийлсэн асуудал дээр биш, ард иргэдийг мэдээллээр хангах сэтгүүлчдийг хамгаалсан хуул эрх зүйг яаралтай бий болгох ёстойг сэтгүүлчид хэлж байлаа. 

ШУУД ҮЗЭХ