Монгол Улс авлигын индексээр 35 оноотой 110 дугаар байрт жагсаж байна 

Нийгэм

Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Улаанбаатар төмөр замын зарим удирдлагуудын талаар мэдээлэл өглөө. Энэ байгууллагын дотоод аудит хяналт шалгалтын орлогч дарга Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газраас үзжээ.

Жил бүр Транспэрэнси Интернэшнл байгууллагаас улс орнуудын авлигын төсөөллийн индексийг тодорхойлдог. Судалгаагаар манай улс сүүлийн 5 жилийн турш томоохон өөрчлөлт гараагүйг онцоллоо. Тодруулбал, дэлхийн 180 улсаас 110 дугаар байр эрэмбэлэгдэж байгаа нь өнгөрсөн оны түвшинтэй ижил байгааг харуулжээ. 

Манай улс авлигын түвшнийг бууруулахын тулд хууль эрхзүйн болон шүүх эрх мэдлийн салбарт арга хэмжээ авч эхэлсэн нь эерэг дүр зургийг харуулжээ. Цаашид олон улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг сайжруулснаар авлигын индексээр урагш ахих бололцоо бийг судлаачид хэлж байна. 

2021 оны Авлигын түвшний үзүүлэлт нийтлэг доогуур түвшинд байсныг судалгааны байгууллагаас танилцуулж байна.

Энэ нь 3 дахь жилдээ үргэлжилж байгаа цар тахлын нөхцөл байдал, түүнээс шалтгаалсан эдийн засаг, төрийн байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдсан, мэдээ мэдээлэл хаалттай болсон зэрэг олон шалтгаан нөлөөлж байгааг тайлбарлажээ.