Малчин Н.Гончигдорж: Сар шинээр бид морио унаж, үхэр тэргээ хөлөглөн золгуут хийнэ

Нийгэм

Орчин үед бүх зүйл амар болж, техник технологийн дэвшлээр бүгдийг шийддэг болжээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зөв ч монголчуудын эртний уламжлал өдөр өдрөөр холдсоор байгааг хөдөөгийн хөгшчүүл ярьж байна. Магадгүй 20 жилийн дараа гэхэд нүүдэлчдийн зарим соёл ор тас мартагдаж магадгүйг ч онцоллоо. Тийм учраас өвөг дээдсийнхээ соёлыг өвлөн үлдээх зорилгоор малчин Гончигдорж өөрийн амьдралаар үлгэрлэж эхэлжээ. Тэрээр үхэр тэрэг хөлөглөхөөс эхлээд монголын бүхий л уламжлалыг таниулан амьдрах болжээ.

Ухаан орсон цагаасаа мал дагаж өссөн Гончигдорж бол өв соёлоо авч яваа малчин юм. Ингэж хэлэхийн учир нь эдний гэрийн гадна үхэр уяатай, уяан дээр нь морьд битүү уяатай байна. Ингэж ахуй соёлоо хүүхэд залуустаа үлгэрлэж байгаа түүнийг нутгийн олон залуус дагаж дуурайдаг байна. Адуу малтайгаа ойр байгаа учраас залуус нь адуу малд эрэмгий байна. Тухайлбал улсын хошой аварга адуучин ч энэ нутгаас төржээ.

Үхэр тэрэг хөлөглөх, морь унахаас өөр тенхик энэ нутагт өвөлдөө явах боломжгүй. Цагаан сараар ахуй соёлоо сэргээж, техникээс татгалзаж морь унаж үхэр тэргээ хөлөглөж айл хотлоороо шинэлэх санаачилгыг энэ хавийнхан гаргаж, бүгд дэмжжээ. Ингэхгүй бол хотоос ирсэн хүүхэд багачуудаас нь эхлээд ахуй соёлоо мэдэхгүй, бүүр мартагнаж байгааг тэрээр хэлж байлаа.

Биднээс өдөр бүр холдож буй Монгол ахуй соёлыг харуулсан Монголоороо байгаасай гэдэг нэвтрүүлэг үзэгч та бүхэнд сар шиний өдрүүдэд ТВ5 телевизийн дэлгэцээр хүрнэ ээ.