46 мянган төрийн албан хаагч ирэх сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлнэ

Нийгэм

Төрийн албан хаагчид жил бүр авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Хуулийн байгууллага бүх хүний мэдүүлгийг сайтар нягталж үндэслэлгүйгээр хөлжсөн, хөрөнгө нь нэмэгдсэн хүмүүсийг тусгайлан шалгадаг хуультай юм. Тэгвэл энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэллээ.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т урьдчилан ирүүлсэн дүнгээс үзэхэд 46,807 албан тушаалтан өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх юм байна.

Энэ онд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Үндэсний итгэмжлэлийн төв, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг яам, байгууллага шинээр байгуулагдсан тул мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орж нэмэгдсэн байна.

Хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй алба хаагчид дараах хуулийн хариуцлага хүлээнэ.

2007 оноос хойш төрийн эрх бүхий албан албан хаагчид хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байна. Жилээс жилд үүргээ ухамсарлаж, хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүлэх байдал сайжирч байгааг албаныхан онцолж байлаа.