Ууц дунджаар 250 мянган төгрөгний үнэ ханштай байна

Нийгэм

Сар шинийн баярыг тохиолдуулан зах худалдааны төвүүд бүхий л төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Зах худалдааны төвд хонины мах кг нь дунджаар есөн мянган төгрөг байна. Тухайлбал Цэнгэлдэх хүрээлэнд гарч буй өргөтгөсөн худалдаанд хонины мах кг нь 9,500, үхрийн мах 11,500 төгрөгийн үнэ ханштай байна. 

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэд баярын бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлжээ. Баярын ширээний гол идээ болсон ууц өндөр үнэтэй байгааг зарим иргэд хэлж байна. Тухайлбал цэнгэлдэх хүрээлэн дэх махны худалдаанд ууцны гулууз мах кг нь 9500 төгрөг байна. Нэг гулууз мах дунджаар 25 кг татаж байгаа юм. Харин үхрийн 11,5 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед ууцны үнэ өндөр байгааг ахмадууд шүүмжилж байна. 

Баяр дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Энэ жилийн хувьд ялангуяа шатахууны үнийн өсөлт, хил гааль хаагдсан зэрэг олон шалтгаан хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа. Гэтэл ард иргэдийн авдаг цалин, тэтгэвэр нь хэдэн жилийн өмнөх түвшиндээ байгаа нь иргэдэд санхүүгийн дарамт болж байна гэдгийг хэлэх нэгэн ч байлаа.