8-р Богд Жавзандамба жил бүрийн 12-р сарын 29-ний өдрийг улс даяараа тэмдэглэж байсугай гэх зарлигийг 1911 онд гаргаж байжээ

Нийгэм

Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, өөртөө эзэн суух тусгаар тогтнолыг бидэн өвөг дээдэс өдгөөгөөс 110 жилийн өмнө авчирчээ.

 

Үүнийг л орчин үеийн залуус, ирээдүй болсон хүүхэд багачууд маань мэдэж байх учиртай юм. 1911 оны 12 сарын 29-нд Монголчууд бид Манж чинь гүрний ноёрхолоос гарч, тусгаар улс болсноо зарлаж байсан. Энэ түүхийг гэрчлэн түүхийг бүхий л баримт бичгүүд Үндэсний архивын газарт хадгалдаж байна. Тухайлбал 12-р сарын 29 гэх өдрийг түүхэн өдөр гэж үзэн, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай, тухайн үеийн Монголын шашин төрийг хослон баригч Жавзандамба хутагтын зарлиг эх хувиараа хадгалаастай байна.

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Монголчуудын анхны таван яамыг байгуулж, өөрсдийн тусгаар тогтнолтоо гадаадын бусад оронд хүлээн зөвшөөрүүлэхээр  нот бичгүүд илгээж байсан түүхтэй. Энэ дундаас Түвдүүд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч байсан түүхийн сурвалж бичгүүд Үндэсний архивын газарт хадгалагдаж байна. Энэ бүгдийг олон нийтэд үзүүлэхээр төрийн ордонд дэлгэжээ.