Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат бурхан болжээ

Нийгэм

Олимпын аварга, Н.Түвшинбаяр өөрийн багын найз Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан.

Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, БНСУ-аас Монголд ирээд “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан ч улмаар өнөөдөр бурхны оронд оджээ. Талийгаачийн гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.