Төрийн албаны шалгалтад нийт шалгуулагчдын 30 хувь нь тэнцжээ

Нийгэм

Төрийн албаны шалгалт өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө.

Шалгалтад нийт 9,000 гаруй хүн орохоор бүртгүүлсэн ч 7,000 гаруй хүн шалгалтаа өгсөн байна. Төрийн албаны шалгалтын дүн шалгалт өгсөн даруйд нь гардаг болсон. Энэ удаагийн шалгалтад 2,233 хүн тэнцсэн байна. Төрийн байгууллагын тухайд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн хүмүүсээс хүний нөөцийн сонголтоо хийх хэрэгтэйг албаныхан сануулж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн албаны хүний нөөц 2,000 гаруй хүнээр нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй хүн төрийн албанд томилогджээ. Энэ удаагийн шалгалтад 100 оноотой хоёр хүн, 99 оноотой 4 хүн, 98 оноотой 9 хүн байгааг албаныхан танилцууллаа.

Шалгалтад бэлтгэл сургалтын материал бүхий л хувилбараар нээлттэй байдаг учраас шалгуулагчид өөрсдөө хичээвэл тэнцэх бүрэн боломжтой гэдгийг онцолж байна. Манай улсад төрийн албаны шалгалт өгч тэнцэж буй хүмүүсийн хувь олон улсын дундажтай ижил түвшинд байдаг гэлээ.