Номын баяр маргааш нээлтээ хийнэ

Нийгэм

Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа маань цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийжээ. Номын баярын албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох бөгөөд олон шинэ ном нээлтээ хийхээр хөтөлбөрт тусгагджээ.