Нийгэм

ЕБС-ийн хичээл эхэлж сургууль орчмын бүсэд хүүхдийн болон  авто машины хөдөлгөөн  эрс нэмэгдсэн. Төв зам дагуу байрласан сургуулиудын ойр орчимд машин байрлуулах зогсоолгүйн улмаас эцэг эхчүүд хүүхдүүдээ зам болон гарцан дээр машинаасаа буулгах тохиолдол их байдаг. Бага насны хүүхдүүд ганцаараа зам хөндлөн гарах нь осолд өртөх эрсдлийг бий болгож байгаа эргүүлүүд хэлж байна.  

Хурд хэтрүүлсэн, хариуцлага алдсан жолооч нарын золиос нь бага насны хүүхэд болох эрсдэл их байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хэд хоногийн өмнө сургууль орчмын бүсэд гарцан дээр бага насны хүүхдэд зам тавьж өгөөгүйн улмаас жолооч болон эцэг эхийн эргүүлийн хооронд маргаан үүссэн. Үүнийг үүсгэсэн жолооч яаралтай ажилтай явсан тул ийм үйлдэл гаргасан гэж тайлбарлажээ. Энэ мэт зөрчлөөс урьдчилан сэргийлж сургууль орчмын бүсэд хурдаа тааруулан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.