2021 он гарснаас хойш манай улсад хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байна

Нийгэм

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. 

2021 он гарснаас хойш манай улсад хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байна.

Тухайлбал энэ оны 1-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 9-р сарын 8-ны 00:50 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Эх сурвалж: ОБЕГ