5 сарын 15-ны өдрөөс эхлэн зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ
Тодруулбал:
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цагийн хооронд үйлчилнэ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар төлөвлөлтийг хийгээд байна.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх гэнэ.
Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР