Засгийн газар

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/  Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад хандивлаж буй 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдав.

Дэлгэрэнгүй ...

 
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдрийн байдлаар 6185 хуульч байна. Дээрх хуульчдын 512 нь шүүгч, 2614 нь өмгөөлөгч бол бусад нь хуулийн сургууль төгсөн хуульч, эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүмүүс байна. Тэгвэл хуульч бэлтгэх боловсролын тогтолцоо гажуудалтай байгааг салбарын сайд онцлоод зөвхөн магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцан төгссөн оюутанд бакалаврын зэрэг олгохоор болжээ. Өөрөөр бол хуулийн сургуульд эчнээ болон оройн ангиар суралцсан хүмүүст бакалаврын зэрэг олгохгүй юм. 
Дэлгэрэнгүй ...

Улсын хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа нь авто замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, цахилгаан эрчим хүчний хангамж, цэвэр бохирын асуудал гээд олон зүйлийг араасаа дагуулж байгаа. Тэгвэл хотын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэн захын дүүргүүд рүү нүүж, хотоос гарах хэрэгтэйг засгийн газрын тэргүүн онцоллоо. Эхний ээлжид барилга хот байгуулалтын яам гэр хороолол руу гарахаа мэдэгдсэн бол хотын захиргааны төв байр наадмын дараагаас яармаг рүү нүүхээр болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа. Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм. 

Дэлгэрэнгүй ...

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс 10 их наяд төгрөгийн цогц арга хэмжээнээс 2 их наядыг ипотекийн зээлийн санхүүжилтэд гаргахаар шийдвэрлэсэн. Ингэснээр ипотекийн зээлд жилдээ 350-400 тэрбум төгрөгийн санхүүжилт гардаг байсан бол ирэх гурван жилд 700-800 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр ипотекийн зээл гаргах юм. Үүнээс гадна зээл хүсэгч иргэдийн гол асуудал болсон урьдчилгаа төлбөрийн дарамтыг бууруулах үүднээс зээлийн батлан даалтын сангаас 30 хувийн 15 хувийг санхүүжүүлдэг байх асуудлыг судалж байгааг салбарын сайд онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

“Залуус” орон сууцны цогцолбор хорооллын төсөл эхний ээлжинд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжих юм. Нийт 6000 орчим айлын орон сууцыг 57 га газарт барихаар төлөвлөсөн байна.   Хороолол хотхон гэдэг утгаараа цэцэрлэг, сургууль, соёл, спорт комплекс, нийгмийн үйлчилгээг цогц бүрдүүлэхээр тусгаж, энэ бүхэнд төрийн байгууллагуудын ажил төвлөрөх зохион байгуулалт хийж байгаа гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...