ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.14/ Наран ургах, шингэх 05:13-20:23

Зурхай

2026.05.14 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Наран ургах шингэх: 05:13-20:23

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Сэтгэл амар болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтэн барилдлага:

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.