ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.07/ Наран ургах, шингэх 05:25-20:14

Зурхай

2026.05.07 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:25-20:14

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал:

Өвчин ирнэ./хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.