2026.03.22 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 06:50-19:08
Билгийн өдөр, гараг:
Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.
Хэрүүл, тэмцлийг тэвч.
Үс засуулбал:
Эд мал арвидна.
/хүүхдийн даахь/
Сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.