2026.03.17 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАРС САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
Наран ургах шингэх: 07:00-19:01
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.
Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Сүлд тэнэж одно.
/хүүхдийн даахь/
Сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн.
Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтэн барилдлага:
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.