2026.03.10 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАРС САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 07:14-18:50
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг дарах, хатуу үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Алдар төгс жаргалан болох. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.
Одны тохиол:
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Шүтэн барилдлага:
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.