2026.03.02 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАРС САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2026.03.02 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.30-18.39
Билгийн өдөр, гараг
Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн. Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.
Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.
/хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.
Одны тохиол
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.