ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.02.10/ Наран ургах, шингэх 08:07-18:06

Зурхай

2026.02.10 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ  ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2026.02.10 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 08.07-18.06

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.