2025.12.28 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.12.28 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.41-17.06
Билгийн өдөр, гараг
Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.