2025.12.26 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.12.26 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.41-17.05
Билгийн өдөр, гараг
Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.
Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.
Үс засуулбал зүс царай сайжирна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.