ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.18/ Наран ургах, шингэх 08:37-17:01

Зурхай

2025.12.18 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.18 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.37-17.01

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сүлд тэнэж одно.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.