2025.10.28 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.28 МЯГМАР ГАРАГ
Наран ургах шингэх: 07.31-17.41
Билгийн өдөр, гараг
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтэн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.