2025.09.22 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.09.22 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 06.39-18.51
Билгийн өдөр, гараг
Шинийн нэгэнд санасан үйлийг бүтээх, худаг малтах, тариалангийн газрыг хагалах мэт анх газрын ам нээх, буян тогтоохын эх хатгах, бусдын газар очих замд гарах тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.
Үс засуулбал нас ахар болно.
Одны тохиол
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.