2025.08.23 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.23 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.49-20.04
Билгийн өдөр, гараг
Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.
Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эрлэг лугаа учирна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч, ширүүн үгт, хилэнц таалагч, дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3, 5, 8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх, мөрд орвол олз олж тахигдах, хулгайч шар үстэй жижиг нүүртэй, алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох, зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих цангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой.