ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.19/ Наран ургах, шингэх 05:43-20:11

Зурхай

2025.08.19 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.19 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.43-20.11

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.