ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.17/ Наран ургах, шингэх 05:50-20:02

Зурхай

2025.08.17 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.17 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.50-20.02

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.