2025.08.14 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.14 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 05.46-20.07
Билгийн өдөр, гараг
Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.
Замд гарахыг тэвч.
Үс засуулбал өлсөж ундаасна.
Одны тохиол
Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах, арга эвийг олох, түргэн бүтээх үйлс, мөр гаргах, аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.