2025.08.12 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.12 МЯГМАР ГАРАГ
Наран ургах шингэх: 05.43-20.11
Билгийн өдөр, гараг
Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.
Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал эд малын гарлагатай
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.