ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.10/ Наран ургах, шингэх 05:41-20:14

Зурхай

2025.08.10 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.10 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.41-20.14

Билгийн өдөр, гараг

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.