ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.05/ Наран ургах, шингэх 05:34-20:22

Зурхай

2025.08.05 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.05 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.34-20.22

Билгийн өдөр, гараг

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Хатуу үйлийг тэвч.

Үс засуулбал  оюун билэг хурц болох.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.