ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.02/ Наран ургах, шингэх 05:30-20:27

Зурхай

2025.08.02 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР |  ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.02 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.30-20.27

Билгийн өдөр, гараг

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал  өвчин өчүүхэн ирнэ.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.