ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.19/ Наран ургах, шингэх 05:13-20:44

Зурхай

2025.07.19 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.19 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.13-20.44

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.