2025.06.15 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.06.15 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 04.53-20.53
Билгийн өдөр, гараг
Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.
Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал сайн ханьтай учирна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.