ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.24/ Наран ургах, шингэх 05:04-20:35

Зурхай

2025.05.24 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.24 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.04-20.35

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал сэтгэл амар болно.

Ямар үйлд харш, муу болох: өвчин эмчлэх, байшин буулгах, суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.