ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.22/ Наран ургах, шингэх 05:06-20:33

Зурхай

2025.05.22 ПҮРЭВ ГАРАГ| БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.22 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.06-20.33

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Ямар үйлд харш, муу болох: өвчин эмчлэх, байшин буулгах, суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.