ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.26/ Наран ургах, шингэх 05:43-19:58

Зурхай

2025.04.26 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.26 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.43-19.58

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.