ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.04.23/ Наран ургах, шингэх 05:49-19:54

Зурхай

2025.04.23 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.04.23 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.49-19.54

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.