2025.02.01 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2025.02.01 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.20-17.51
Билгийн өдөр, гараг
Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.
Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.
Үс засуулбал баян болно.
Одны тохиол
Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.
Шүтээн барилдлага
Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч, ширүүн үгт, хилэнц таалагч, дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3, 5, 8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх, мөрд орвол олз олж тахигдах, хулгайч шар үстэй жижиг нүүртэй, алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох, зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих цангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой.