2025.01.10 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.01.10 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.40-17.19
Билгийн өдөр, гараг
Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн.
Хатуу үйлийг тэвч.
Үс засуулбал оюун билэг хурц болох.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.