2024.12.26 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2024.12.26 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.42-17.04
Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.
Замд гарах ба мал худалдахыг тэвч.
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.
Одны тохиол
Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах, арга эвийг олох, түргэн бүтээх үйлс, мөр гаргах, аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.
Шүтээн барилдлага
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.