2024.12.15 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2024.12.15 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.36-16.58
Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.
Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.
Одны тохиол
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.