ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.13/ Наран ургах, шингэх 08:33-16:59

Зурхай

2022.12.13, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 |  ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР |  ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.13, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.33-16.59

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.