ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.23/ Наран ургах, шингэх 06:40-18:49

Зурхай

2021.09.23, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.23, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.40-18.49

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага:

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.