ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.19/ Наран ургах, шингэх 6:35-18:57

Зурхай

2021.09.19, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.19, Ням гараг

Наран ургах шингэх: 06.35-18.57

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.