ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.28/ Наран ургах, шингэх 4:56-20:55

Зурхай

2021.06.28, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19. ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.28, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.56-20.55

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.