Гэр бүлийн хоёр малчин иргэнийг буудан хөнөөсөн хэргийг хаажээ

Эрх зүй
(2020.09.09) өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт гэр бүлийн малчин хоёр иргэнийг малын бэлчээр дээр буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Бэлчээрийн маргаанаас эхлэлтэй гэх уг хэргийн үйлдсэн этгээд нь хэрэг үйлдсэн даруйдаа амиа егүүтгэсэн байдаг.
Дээрхи хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаад, Хөвсгөл аймгийн прокурорын газраас хэргийн холбогдогч байхгүй гэж үзэн хэргийг хаажээ. Харин хохирогчдын ар гэрийн зүгээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан уг хэргийг дахин шалгуулахаар гомдол гаргажээ.

Эх сурвалжын өгч буй мэдээллээр гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хууль бусаар галт зэвсэг эзэмшиж байсан байж болзошгүй байгааг хэллээ. Манай сурвалжлах баг өнгөрсөн намар хэрэг явдал болсон Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас сурвалжлага бэлтгэж байсан билээ.